
Bluetooth утасгүй технологи
Bluetooth технологийн тусламжтай та радио долгион ашиглаж 10 метр (32 фут)
дотор байгаа таарах Bluetooth төхөөрөмжтэй утсаа холбох боломжтой.
Энэ төхөөрөмж дараах горимыг дэмждэг Bluetooth үзүүлэлттэй 2.0 + EDR нийцнэ:
ерөнхий хандалт, гар чөлөөтэй, чихэвч, объект шахах, файл шилжүүлэх, дайл-ап
сүлжээ, сериал порт, SIM хандалт, ерөнхий объектын солилцоо, ахисан шатны
аудио түгээлт, аудио видео алсын удирдлага, ерөнхий аудио видео түгээлт.
Тохируулга
19

Bluetooth технологийг дэмждэг бусад төхөөрөмжтэй харилцан ажиллахын тулд
энэ загварт зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн дагалдах хэрэгслийг ашигла.
Бусад төхөөрөмж энэхүү төхөөрөмжтэй нийцэх эсэхийг тогтоохын тулд
үйлдвэрлэгчдээс нь лавла.
Bluetooth технологи ашиглах функц нь зайны хүчдэл их шаардаж, улмаар зайны
цэнэгийг хурдан дуусгана.
Bluetooth холболт суурилуулах
Цэс
>
Тохиргоо
>
Холболт
>
Bluetooth
гэж ороод, дараах үе шаттайгаар
суурилуул:
1 Утасныхаа нэрийг оруулахын тулд
Миний утасны нэр
-ыг сонго.
2 Bluetooth холболтыг идэвхжүүлэхийн тулд
Bluetooth
>
Идэвхтэй
гэж ор.
нь Bluetooth идэвхтэй байгааг заана.
3 Утсаа аудио өргөтгөлтэй холбохын тулд
Дууны нэмэгдэл төхөөрөмж хайх
гэж
ороод, холбогдохыг хүссэн төхөөрөмжөө сонго.
4 Утсаа тогтсон зайнд дотор байх Bluetooth төхөөрөмжтэй холбохын тулд
Холбоотой төх.
>
Шинэ төх. нэм
гэж ор.
Олсон төхөөрөмж рүү гүйлгэж очоод
Нэмэх
-ыг сонго.
Утасныхаа нууц кодыг (16 хүртэл тэмдэгт) оруулж, өөр Bluetooth
төхөөрөмжтэй холбогдохыг зөвшөөр.
Хэрэв та аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа бол Bluetooth функцээ
унтраах буюу
Миний утасны танигдац
-ыг
Далд
дээр тавь. Та итгэж байгаа
төхөөрөмжөөсөө л Bluetooth холболтыг хүлээн ав.